БУРХАНТАЙ ОЙРТОН НӨХӨРЛӨХ НЬ

Бурхантай нөхөрлөж, эсхүл эс нөхөрлөж буйгаа яаж олж тогтоох уу? Христитгэлт бүх хүн л Бурхантай ойртон нөхөрлөхийг хүсдэг. Гэсэн ч тэр бүр санаснаар болдоггүй. Тэгвэл бидний юу Түүнтэй ойртон нөхөрлөхөд саад болдог бол? Бидний ямар муу муухай авир зан, бусармаг үг үйлс Түүний бидэн уруу чиглэсэн харилцааг таслахад хүрдэг вэ? Бас ийм нэгэн бодол Түүнтэй ойртон нөхөрлөхөд саад болдог. Тэр нь "Түүнтэй нөхөрлөх нь битгий хэл, нэр алдрыг нь дуудах нь хүртэл зохисгүй, тийм болохоор энэ нь мань мэт шиг дорой буурай хүмүүст бол хэзээд ч боломжгүй" гэх мунхаг бодол уу? "Тэгвэл Бурхантай ойртон нөхөрлөх нь" хэмээх Амьдралын эхний зарчмыг номлогч доктор Чарльз Стэнлигийн нэгэн номлолоор эхлүүлье. Та шимтэн сонсохдоо Ариун Библи болон бичиж тэмдэглэх дэвтрээ бал зэхэхээ мартав. Мөн нэвтрүүлгийн талаар болон сурч мэдэж, амьдралдаа ямар нэг шийдвэр гаргахаар эрс шулуудсан бол тэрийгээ бидэнд хуваалцахаас бүү цааргалаарай. Бурхан таныг ивээх болтугай!