Иона ном нь Библид байгаа бусад эш үзүүллэгийн номтой адилгүй бөгөөд Бурханы тушаалд дуулгаваргүй загнасан эш үзүүлэгчид тохиолдсон явдлыг хүүрнэл хэлбэрээр дүрсэлжээ. Бурхан, түүнд Израилийн заналт дайсан Ассирийн хаант улсын нийслэл Ниневе уруу явахыг тушаасан ч Иона тийш очиж Бурханы мэдээг дамжуулахыг хүссэнгүй. Хэд хэдэн хэргийн дараа эш үзүүлэгч тийш явсан бөгөөд эцэст нь түүний  дамжуулсан мэдээ биелээгүйд дурамжхан аашилдаг билээ. Бурхан аугаа их эрх хүч, мэдэлтэй боловч энэрэл хайр уучлалын Бурхан тул Өөрийнх нь ард түмэнд дайсагнагчдыг ч шийтгэн устгахаас хайрлахыг илүү чухалчилдаг гэдгийг харуулжээ

/Эх сурвалж: АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ Ариун Библи ИОНА номын тайлбар/