ИОЕЛ Эш үзүүлэгч Иоелын тухай мэдээлэл их хомс бөгөөд яг хэдэн онд амьдарч байсан нь тодорхой бус. Гэхдээ эл ном МЭӨ 4–5-р зууны Персийн хаанчлалын үед бичигдсэн бололтой. Иоел царцааны нүсэр дайралт болон айхтар ширүүн гангийн тухай дүрсэлжээ. Мөн тэрээр, Бурханы зөвтийг эсэргүүцсэн бүхэн шийтгэгдэх ЭЗЭНий өдөр ирэх тэмдгийг харсан байдаг. Ард түмнээ гэмших учиртайг мөн Бурханы өгөх сэргэлтийн тухай амлалт, ерөөлийг ч тэрээр бас дамжуулсан байна. Үүнээс тэмдэглүүштэй нь эр эм, хөгшин залуу гэлтгүй бүх ард түмэндээ Бурхан, Сүнсээ цутгана гэсэн амлалт юм.

/Эх сурвалж: АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ Ариун Библи ИОЕЛ номын тайлбар/