Томоохон бүтэлгүйтлийг даван гарах нь

Библийн Иаков номонд, “Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой” гэсэн байдаг. Гэвч үнэндээ бидний хэн нь ч төгс биш. Тиймээс бид хичнээн болгоомжтой, хичнээн хянамгай байсан ч эрт орой хэзээ нэгэн цагт бусдыг гомдоох, шархлуулах үгийг амнаасаа унагадаг. Ямар нэгэн буруу зүйлийг мэдсээр байж хэлдэг эсвэл хийдэг. Үүний дараа бидний мөс чанар биднийг буруутгаж эхэлдэг. Энэ нь биднийг бүр ч хэцүү байдалд оруулдаг. Чухамдаа энэ л үед бид салаа замын уулзвар дээр ирдэг. Амархан зам буюу тэр бүх асуудлыг үгүйсгэх замыг сонгох уу эсвэл буруугаа хүлээн зөвшөөрч тусламж гуйх уу? гэсэн сонголтын өмнө бид ирдэг.