Паулын амийг аварсан хүү

Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэгсдэд энэ нь нүгэл болой. Иаков 4:17
Аливаа хүн хэлсэн үгнээсээ болоод өөрийгөө маш хүнд байдалд оруулах нь бий. Та ийм байдалд орж үзэж байсан уу? Ийм байдалд орж үзсэн хүмүүсийн нэг бол Паул юм. Тэрээр өөрийн аргументыг ямагт хөдөлшгүй баримтаар баталдаг байсан. Гэвч үүгээрээ тэр бухын өмнө улаан алчуур далласантай адил байдалд нэг биш удаа орж байсан. Өөрөөр хэлбэл түүний хэлсэн үг түүнийг сонсож байсан хүмүүсийн уур хилэнг төрүүлэх тохиолдол олонтаа гарч байсан.