ХРИСТТЭЙ АДИЛ ЗАН ЧАНАРЫГ БИЙ БОЛГОХ НЬ – 2 хэсэг

Бурхан Өөрийн дагалдагчдын зан чанарыг хөгжүүлэхийг маш их хүсэж сонирхдог. Тэрээр Өөрийн заавар зөвлөмжид дуулгавартай байхад болон итгэлийн дагуу амьдрахад туслуулахаар бидний дотор Ариун Сүнсийг илгээдэг. Үнэн хэрэгтээ, бид өөрөө өөрийгөө өөрчлөх гэж хэт их муйхарлан хичээх нь эцэстээ бухимдал, ялагдалд хүргэнэ. Харин бид Бурханы Сүнсэнд бууж өгөх үед тэрхүү жинхэнэ шилжилт бидний хандлага ба үйл хөдлөлөөр дамжин илэрдэг.
    Хэрвээ таны үйл хөдлөл Бурханы удирдамжаас хол хөндий болсон бол өнөөдрийн хичээлтэй заавал хамт байгаарай. Др.Чарльз Стэнли бидэнд “ХРИСТИЙН ЗАН ЧАНАРЫГ ӨӨРТӨӨ ДАХИН БҮТЭЭХҮЙ” гэх сэдвээр хуваалцах болно.