АРИУН СҮНС – БИД ТҮҮНИЙ ЭСРЭГ ХЭРХЭН НҮГЭЛ ҮЙЛДДЭГ БОЛОХ– 2 хэсэг

Бид өөрсдийн уур хилэнгээ хязгаарлаж байхгүй бол энэ нь эргээд Ариун Сүнс бидний амьдралд ажлаа хийхэд нь саад болж байдаг гэдгийг бид өмнөх хичээлүүдээрээ үзсэн. Тэгвэл өнөөдөр Др.Чарльз Стэнли бидэнд үргэлжлүүлээд бид хэрхэн Ариун Сүнсний эсрэг гэм нүгэл үйлддэг болохыг тайлбарлаж өгөх болно. Ингэхдээ бид хамтдаа Ефес номын 4-р бүлгээс суралцаж, Ариун Сүнсний мөн чанар болон Түүний үйлчлэлийн тухай илүү дэлгэрэнгүй үзэх болно. Бид өмнө нь Ариун Сүнсний онцлог чанар, Түүний оршихуй, бидний залбирал дахь Ариун Сүнсний оролцооны талаар үзсэн бол дараагийн дугаартаа итгэгчдийг Христтэй адил зан чанарыг төлөвшүүлэхэд нь Ариун Сүнс хэрхэн тусалдаг талаар үзэх болно.