ҮР ХҮҮХЭД БОЛ БУРХАНААС ИРДЭГ БЭЛЭГ - ҮР ХӨНДӨЛТИЙГ ДЭМЖИХГҮЙ

Израилийн хүн амыг долоон зэрэглэлд авч үздэг байсан. Тиймээс Израилийн хуулын дагуу бэлэвсэн эхнэрийн хүү болон эцэг нь тодорхойгүй хүн харь үндэстэнүүдээс арай дээгүүр буюу зургадугаар зэрэглэлд багтдаг байсан. Хамгийн дээд зэрэглэлд хаад нь биш харин тахилчид зүй ёсоор ордог байв. Түүнчлэн Израилийн ард түмэнд Бурханы арван тушаал өгөгдсөн байдгийн зургаадахьд нь “Чи хүн бүү ал” гэдэг. Мөн Хуучин Гэрээний Дуулал номонд “Эхийн хэвлийд та намайг урлан шагласан” хэмээн бичжээ. Тэгэхээр хүүхэд төрснөөсөө хойш биш харин эхийн хэвлийд бий болсон үеэс л Бурханы ард түмний нэг хэсэг болсонд тооцогддог. Тиймээс үр хүүхэд бол бидэнд Бурханаас ирдэг бэлэг. Харин та үр хөндөлтийг та бүү дэмжээрэй.