ЭР ХҮНИЙ ХАЛАМЖ

Гэрлээгүй эмэгтэй, хэвлийдээ хүүхэд тээнэ гэдэг Изриальд маш том асуудал байсан. Учир нь өрх толгойлсон эмэгтэйн хувьд одоо ч энэхүү нийгэмд ямар ч байр суурь байдаггүй. Мөн завхайрсан хүнд ямар ч өршөөл байдаггүй. Гэхдээ ёс зүйн дүрэм зарим тохиолдолд хуулийг давж гардаг. Энэ бол хайр юм. Хэн ч хайранд хил хязгаар, дүрэм журам зохиож чадахгүй. Үүний маш том бодит жишээ бол сайхан сэтгэлт Иосиф юм. Тэрээр нэгдүгээрт сүйндээ үнэнч нэгэн байсан. Хоёрдугаарт сүйт бүсгүйдээ үргэлж сайныг хүсдэг байсан. Нэг үгээр хэлбэл Иосиф шийдвэр гаргах чадвартай эр хүн байв. Энэ тухай өнөөдөр Христмас баярт зориулсан Өвлийн яриа нэвтрүүлэг хүүрнэх болно.