Грек хэлээр загасыг икстхус гэдэг. Энэ үгийг бичихэд ордог 5 Грек үсэг нь тус бүрдээ тодорхой үгийн эхний үсгийг илэрхийлдэг бөгөөд үүнийг нь тухайн үеийн итгэгчид маш сайн мэддэг байсан. Тухайлбал эхний үсэг нь Есүс гэсэн үгийг, хоёр дахь үсэг нь Христ гэсэн үгийг илэрхийлдэг байжээ. Харин дараагийн хоёр үсэг нь Бурханы Хүү гэсэн үгийг илэрхийлдэг сүүлчийн үсэг нь Аврагч гэсэн үгийн эхний үсэг болдог байна.