ГАЙХАМШИГТ УЧРАЛ

Ямар нэг байдлаар бидний амьдралд тэнгэр элч ирсэн байдаг. Харин хүмүүс ихэнхдээ түүнийг анзааралгүй өнгөрөөдөг байна. Тэнгэр элчийг бид ихэвчлэн хос жигүүртэй, хурц цагаан гэрэл цацарсан нэгнээр зүйрлэн боддог. Тэгвэл тэр, үгээгүй хоосон гуйлгачин, ачлалт эмч, хөдөө тээврийн жолоочийн дүрээр тантай хэзээ нэгэн цагт уулзсан байх боломжтой юм. Гэхдээ тэнгэр элч тухайн үеийн асуудлыг шийдэх гэж ирдэггүй. Харин ирээдүйг тань өөрчлөх зорилготойгоор ирдэг. Хүмүүст хэзээ ч анзаардаггүй нэг зүйл байдаг. Энэ нь юу вэ гэхээр хэн нэгэн агуу хүнтэй учрахаараа яг одоо тулгараад байгаа асуудлаа шийдүүлэх гэдэг. Гэтэл ирээдүй бол үүнээс хэд дахин илүү агуу юм. Тиймээс бид амьдралын гайхамшигтай учралд итгэх хэрэгтэй. Хэдийгээр энэ нийгэм Бурханы гайхамшигийн эсрэг байж болох ч харин та бэлэн байгаарай!!!