Бурханд зай гарга

Роберт Морганы “Улаан тэнгисийн зарчим” хэмээх жижигхэн атлаа маш практик ном бий. Уг номондоо Роберт нэгэн удаа маш их санаа зовсон тухайгаа бичсэн байдаг. Тэр үед Роберт Библи уншиж байгаад “Бурханы уур хилэнд зай гарга” (Ром 12:19) гэсэн эшлэлтэй таарчээ. Энэ эшлэлийн агуулга “хэн нэгэн хүн биднийг хохироосон бол өшөөгөө авахын оронд Бурханаар тооцоо бодуул” гэсэн утгатай юм.