Бурханы салатны сав

Хэдэн жилийн өмнө би “Бурханы салатны сав” гэдэг сэдэвтэй номлол сонсож байсан юм. Тэр үед сэдвийг нь сонсоод тэр хүн яг юуны тухай ярих гээд байгаа юм бол хэмээн гайхаж билээ. Харин би түүний номлолыг сонсоод юуны тухай болохыг нь олж мэдсэн юм. Тэрээр Шинэ гэрээн дээр олонтаа давтагдсан байдаг “тэгцгээе, ингэцгээе” гэсэн уриалгуудын тухай өгүүлсэн юм. Жишээ нь “Иймд цаашид бид бие биенээ шүүхээ больё” (Ром 14:13) эсвэл “сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая. ” (1 Тесалоник 5:6) гэх мэт.