Бидэнд найдвар бий

Өнөөдөр танд юу ч тохиолдсон байж болно. Танд ямар ч мэдрэмж төрж байж болно. Гэхдээ би танд нэгэн сайхан мэдээ дуулгая. Есүс Христ энэ дэлхий ирэхдээ зөвхөн Христмас баярын төлөө бус харин Христмас баярын дараах өдөр хоногуудын төлөө ч мөн ирсэн юм. Тэр бидний төлөө энэ дэлхийд ирсэн учраас бидний эгэл жирийн, нэг хэвийн амьдрал цоо шинэ утга учиртай болсон юм. Яаж тэр вэ гэж үү? Есүс Христийг хүлээн авч, Түүнд итгэснээр тэр.