Бурхан бидэнтэй хамт

Элч Иохан үзэг цаас нийлүүлэн Есүсийг мэндэлсэн тухай өгүүлэхдээ, “Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм” (Иохан 1:14) гэсэн байна. Теологичид үүнийг “Биежилт” хэмээн нэрлэдэг. Энэ нь Бурхан хүмүүн болж бидний дунд амьдарсан гэсэн утгатай юм. 
Зовлон шаналал, зөрчил тэмцлээр дүүрэн энэ дэлхий ертөнцөд амьдрахдаа бид Бурханы энэхүү Биежилтийн утга учрыг бүрэн дүүрэн ойлгож ухаарах хэрэгтэй юм.