ЕММАУ ТОСГОНЫ ХОЁР ШАВЬ

Өнөөдрийн драмаар бид “Эзэнтэй уулзсан” Еммау тосгоны 2 итгэгчийн тухай үзэх болно. Энэ түүхийг бид Библийн Марк болон Лук номоос олж унших боломжтой юм. Амлагдсан Мессиа болох Есүс Христ 3 жил үйлчилснийхээ дараа хилс хэрэгт гүтгэгдэн баривчлагдсан юм. Улмаар Түүнийг Алгасал баярын үеэр яаран шүүж, 2 дээрэмчний дунд загалмайд цовдолж, шарилыг нь хадан булшинд тавьжээ. Гэсэн ч 3 дахь өдрөө Есүс үхлээс амилж, үхлийг болон нүглийг ялан дийлсэн юм. Ийнхүү амилсан Есүстэй Еммау тосгон орох замдаа таарсан 2 шавийн нэг Клеоп бидэнд өөрт тохиолдсон түүхийг өгүүлэх болно. Хамтдаа хүлээн авч сонсоцгооё.