ГЭМЭЭ ГЭМШСЭН ГЭМТ ХЭРЭГТЭН

Өнөөдрийн драмаар бид “Эзэнтэй уулзсан” нэгэн эр буюу загалмайд хадагдсан байхдаа гэм нүглээ гэмшсэн нэгэн гэмт хэрэгтний тухай түүхийг хүлээн авч сонсох болно. Энэ түүх Библийн Лук номоос сэдэвлэжээ.
Есүсийг мэндлэхээс олон зуун жилийн өмнө эш үзүүлэгчид хүн төрөлхтнийг аврах Аврагч Мессиа мэндлэх болно хэмээн эш үзүүлж байжээ. Улмаар Есүс Христийг мэндлэх үед энэхүү эш үзүүллэг нь биеллээ олсон юм. Түүний төрөлт, Түүний амьдрал, Түүний үхэл бүхэлдээ бид бүгдийн гэм нүглийн уучлалын төлөө байсан. Энэ бүхнээрээ Тэр биднийг Бурхантай эвлэрүүлсэн юм. Тэрээр 30 орчим настайдаа үйчлэлээ эхлүүлж, хүмүүсийг Бурхан Эзэнээ болон хөршөө хайрлахад уриалан дуудаж байсан. Тэр 12 эрийг дотны анд нөхөд, ойрын шавиа болгон сонгосон. Тэр сургаал номлол, эдгэрлийн болон бусад гайхамшигт үйлсүүдээрээ нь хаа явсан газартаа үй олон хүнийг Өөртөө татаж байсан билээ.
Үүний зэрэгцээ Тэрээр шашны тэргүүнүүдтэй байнга зөрчилддөг байлаа. Учир нь тэд Есүсийг өөрсдийнх нь байр суурь, амьдралын хэв маягт заналхийлж байна гэж үзэж байсан юм. Харин Есүс хүмүүсийн бий болгосон уламжлалыг бус харин Бурханы үнэнийг эн тэргүүнд тавьдаг байсан юм. Тиймээс ч Есүс гэм нүгэлтэй, нийгэмдээ гадуурхагдсан хүмүүст хүрч, тэдэнд үйлчилдэг байсан юм.
Харин энэ бүх зөрчил Есүсийн үйлчлэлийн 3 дахь жилийн Алгасал баярын үеэр оргилдоо хүрсэн юм. Чухамдаа Бурхан хэрхэн Израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлсөн болохыг дурсан санах энэ л баярын үеэр Есүсийн нэгэн шавь Түүнээс урваж Түүнийг барьж өгсөн юм. Тэд Есүсийг хилс хэрэгт буруутгаж, зодож нүдэн, дооглон тохуурхсан. Эцэст нь цэргүүд Түүнийг 2 гэмт хэрэгтний дунд цовдолсон юм. Гэвч Түүнтэй хамт цовдлогдсон гэмт хэрэгтнүүд хүртэл Түүнийг доромжлон гутааж байв. Гэхдээ тэдний нэг нь Есүсийг хэн болохыг таньж, өөрийн гэм буруугаа гэмшин улайсан байна.
Ингээд гэмээ гэмшсэн гэмт хэрэгтний тухай энэхүү түүхийг Есүсийн дотны нөхөр Иохан бидэнд өгүүлэх болно. Хамтдаа хүлээн авч сонсоцгооё.