ХУУЛИЙН БАГШ БА ТҮҮНИЙ АСУУЛТ

Өнөөдрийн драмаар бид “Эзэнтэй уулзсан” нэгэн хуулийн багш болон түүний асуусан асуултын тухай үзэх болно. Энэ түүхийг бид Библийн Марк болон Матай номуудаас үзэх боломжтой юм. Есүсийн нэр хүнд нэмэгдэх тусам Түүнээс янз бүрийн асуулт асуух хүмүүсийн тоо нэмэгдсээр байлаа. Шашны тэргүүнүүд ч Есүсийн сургаалыг үгүйсгэх гэж байдгаараа хичээж байлаа. Харин зарим хүмүүс Есүсээс үнэн хариултыг авах гэж чин сэтгэлээсээ ирдэг байлаа. 
Нэгэн удаа Есүс Садукайчуудын тавьсан асуултуудад хариулах ёстой болсон юм. Харин тэдний мэтгэлцээнийг сонссон нэгэн хуулийн багш Есүс дээр иржээ. Ингэхдээ тэрээр Бурханы тушаалуудаас аль нь хамгийн агуу болохыг мэдэхийг хүссэн байна. Харин Есүс түүнд Бурханы хамгийн агуу тушаал бол “Бурхан Эзэнээ байгаа бүхнээрээ хайрлах” явдал юм гэдгийг хэлж өгсөн байна. Харин үүний дараа бид хөршөө өөрийн адил хайрлах ёстой гэдгийг Есүс сануулсан юм. Хуулийн багш ч Есүстэй санал нийлжээ. Есүс тэр хүний чин сэтгэлийг харахдаа сайшааж, түүнийг “Чи Бурханы хаанчлалаас холгүй байна” хэмээн урамшуулсан байдаг. 
Ингээд тэрхүү хуулийн багш Елидад бидэнд өөрийнхөө түүхийг хэрхэн өгүүлэхийг хамтдаа сонсоцгооё.