БАРТИМАЙ: ЮУ ХҮСЭЖ БАЙГААГАА МЭДДЭГ ЭР

Өнөөдрийн драмаар бид “Эзэнтэй уулзсан” Бартимай хэмээх сохор гуйлгачин эрийн тухай үзэх болно. Энэ үйл явдлын тухай Библийн Марк, Матай, Лук номуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. 
Замын хажууд сөхрөн суугаад гуйлга гуйж амьдарна гэдэг хүсмээр зүйл бишээ. Харин сохор Бартимайн хувьд энэ бол өдөр тутмынх нь амьдрал байлаа. Тэрээр гуйлга гуйж амь зогооно. Сохор хүмүүсийг өөрийнхөө юмуу эсвэл эцэг эхийнхээ гэм нүглийн улмаас ийнхүү хараагүй болсон гэж тухайн үеийн шүтлэгтэй хүмүүс үздэг байсан юм. 
Тиймээс ч хараагүй хүмүүс өөрсдөө юм харахгүйгээс гадна хүмүүст тэр бүр харагддаггүй байв. Яагаад гэвэл хүмүүс тэднийг гадуурхан үздэг байсан юм. Харин Бартимай энэ хувь тавилантайгаа эвлэрэхийг хүссэнгүй. Тэр Есүсийн тухай болон, Түүний үйлдэж байсан гайхамшгуудын тухай сонссон байсан. Тиймээс ч Бартимай Есүсийг Бурханы энэ дэлхий рүү илгээсэн Аврагч Мессиа гэдэгт итгэсэн юм. Мөн Бартимай энэ л итгэлээрээ Есүс рүү очсон юм. Ингээд хамтдаа Есүс өөрийг нь хэрхэн хараатай болгож өгсөн тухай Бартимайн өгүүлэх сонирхолтой түүхийг шимтэн сонсоцгооё.