Би Бурханы алдрыг хэрхэн харах вэ?

Бурхантай уулзсан хүн бүр Бурхан алдрыг мэдэрсэн байдаг. Бетлехем хотын гадна, хээр хонин сүргээ манаж байсан хоньчдод тэнгэрэлч үзэгдэн Мессиа мэндэлсэн тухай тунхаглах үед юу болсныг та санаж байна уу? Энэ тухай Библид ийнхүү бичигдсэн байна: “Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байтал Эзэний тэнгэрэлч өмнө нь зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ” (Лук 2:8-9).