Мариа Иосеф хоёр юу мэдэж байсан бэ?

Хэзээ нэгэн цагт та Бурханы дуу хоолойг, Бурханы удирдамжийг тодоос тод сонсож хүлээн авч байсан уу? Тэгээд тэр итгэлийнхээ дагуу үйлдээд таагүй нөхцөл байдалд орж байсан уу? Зовлонтой, ганцаардмал, яахаа мэдэхгүй нөхцөл байдал дунд та орж байсан уу? Магадгүй та яг одоо ийм байдалтай байгаа юм биш биз? 
Тэгвэл та Есүс Христ энэ дэлхий дээр ийнхүү эгэл даруугаар мэндэлсэн нь хэний ч санаанд орохооргүй үйл явдал байсан гэдгийг санаарай.