ЧИНЭЭЛЭГ ЗАЛУУ УДИРДАГЧ

Өнөөдрийн драмаар бид “Эзэнтэй уулзсан” нэгэн залуухан баян удирдагчийн тухай үзэх болно. Энэ түүх Библийн Марк, Матай, Лук номуудад бичигдэн үлдсэн байдаг. Үйлчлэлийнхээ туршид Есүс Өөрийг нь дагахыг хүссэн, Өөрөөс нь ивээл ерөөлийг хүртэхийг хүссэн үй олон хүмүүстэй уулазж байсан юм. Гэсэн ч тэдний олонх нь Есүсийн дагалдагч байхын золиосыг олж мэдээд энэ замаас эргэсэн юм.

Есүс Өөр дээр нь ирсэн бяцхан хүүхдүүдийг ерөөсний дараа Тэр хүүхэд мэт бат итгэл ямар чухал болохыг бидэнд заасан. 

Харин үүний дараа нэгэн залуухан, баян удирдагч Есүс дээр ирсэн юм. Тэр мөнх амийг өвлөхийн тулд яах ёстой вэ гэдгийг Есүсээс асуусан. Ингэхдээ тэр Бурханы тушаалуудыг бага байхаасаа дагаж ирсэн гэдгээ ч мөн хэлсэн байдаг. Есүс түүнд нэг л зүйл дутуу байгааг нь хэлээд, түүнийг бүх эд хөрөнгөө зараад ядууст тарааж өг гэжхэлсэн. Гэвч тэр залуу эд баялгаасаа салахыг хүсээгүй учир Есүсийг орхин одсон билээ.

Тэр үед Есүс шавь нартаа баян хүн Бурханы хаанчлалд орох ямар хэцүү болохыг хэлж, “Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ тэвнийн сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар ажээ” (Марк 10:25) хэмээн сургасан байдаг. 

Гэхдээ хүмүүст боломжгүй зүйл Бурханд боломжтой хэмээн Тэр нэмж хэлсэн байдаг. Тэр үед Петр шавь нарыг төлөөлөн, Есүсийг дагахын тулд бүхнийг орхисон тухайгаа хэлсэн. Харин Есүс тэдэнд ардаа орхисон бүхнээс нь хавгүй илүү агуу шагналыг бэлдсэн гэдгээ батлан хэлсэн байдаг. Ингээд чинээлэг залуу удирдагчийн тухай энэхүү түүхийг Есүсийн шавь Петр бидэнд ярьж өгөх болно. Хамтдаа Петрийн ярианд анхаарлаа хандуулцгаая.