ЕСҮС ДЭЭР ИРСЭН БЯЦХАН ХҮҮХДҮҮД

Өнөөдрийн драмаар бид Есүс дээр ирсэн бяцхан хүүхдүүдийн тухай буюу “Эзэнтэй уулзсан” хүүхдүүдийн тухай үзэх болно. Энэ түүхийг бид Библийн Марк, Матай, Лук номуудаас үзэх боломжтой юм. Есүс болон Түүний шавь нар Иерусалим руу явах аяллаа үргэлжлүүлж байлаа. Тэднийг ийнхүү аялан явах зуур өөр олон хүмүүс тэднийг дагаж байсан юм. Хэдийгээр тэр хүмүүсийн дунд хүүхдээ дагуулсан хүмүүс цөөнгүй байсан ч хүүхдүүд ихэвчлэн анхаарлын гадуур орхигддог байсан юм. 

Харин нэгэн удаа хүмүүс хүүхдүүдээ Есүс дээр авчирж, Түүгээр гар тавиулан ерөөлгөхийг хүссэн байна. Гэвч Есүсийн шавь нар тэдгээр хүмүүсийг зэмлэн, хүүхдүүдийг хөөн явуулжээ. Үүнд нь дургүйцсэн Есүс хүүхдүүдийг Өөр лүү нь чөлөөтэй авчрахыг тушаасан байна. Бас Бурханы хаанчлалыг бяцхан хүүхэд мэт хүлээн аваагүй хэн ч Бурханы хаанчлалд орж чадахгүй гэдгийг сануулсан байна. Тэгээд Есүс тэнд байсан бүх хүүхдүүдийг хүлээн авч, тэдний дээр гараа тавин ерөөсөн юм. 

Ингээд Есүсээр ерөөгдсөн 2 хүүхдийн эх Естерийн ярих түүхийг хамтдаа хүлээн авч сонсоцгооё.