БӨГТӨР НУРУУТАЙ ЭМЭГТЭЙ

Өнөөдрийн драмаар бид цэх зогсож чаддаггүй бөгтөр нуруутай нэгэн эмэгтэйд тохиолдсон түүхийг үзэх болно. Тэр бол “Эзэнтэй уулзсан” бодит хүмүүсийн нэг юм. Түүний түүхийг бид Библийн Лук номон дээрээс унших боломжтой.
Есүс Амралтын өдрүүдээр ихэвчлэн синагогт сургаал айлддаг байжээ. Харин нэгэн удаа арван найман жилийн турш бөгтөр нуруутай явсан нэгэн эмэгтэй олны дунд ирж суусан байв. Есүс тэр эмэгтэйг харсан даруйдаа урагш гарч ир хэмээн дууджээ. Улмаар Есүс тэр эмэгтэйд гар хүрсэн даруйд тэр эмэгтэй цэх болж, энэ гайхамшигтай эдгэрлийн төлөө Бурханыг магтаж эхэлсэн байна.
Гэвч энэ үйл явдалд синагогийн удирдагчид таалагдсангүй. Тиймээс тэр синагогт цугласан хүмүүст хандан, “Ажил төрөлөө амжуулах ёстой зургаан өдөр байдаг. Тиймээс Амралтын өдөр биш харин өөр өдрүүдэд л ирж эдгээлгэ” хэмээн загнасан байна.
Энэ үгнийх нь хариуг Есүс хатуухан өгсөн юм. Есүс тэр хүнийг болон түүнтэй адил хүмүүсийг “хоёр нүүртнүүд” хэмээн зэмлэж, тэднийг “Та нар Амралтын өдөр мал сүргээ усалдаггүй гэж үү?” хэмээн амыг нь асуусан байна. Тэгсэн атлаа тэд 18 жил өвчний улмаас шаналсан хөөрхий эмэгтэйг эдгээснийх нь төлөө Есүсийг буруутгана гэдэг тэднийг ямар хүмүүс болохыг нь илтгэж байлаа. Есүсийн энэ үгнээс болж тэр хүмүүс ичгэвтэр байдалд орсон юм. Харин тэнд байсан бусад хүмүүс тэр эмэгтэйн эдгэрсэнд баяр хөөр болж байлаа. Үүний дараа Есүс тэнд байсан хүмүүст зориулан Бурханы хаанчлалын тухай хоёр сургаалт зүйрлэлийг ярьж өгсөн байдаг.
Ингээд тэр өдөр гайхамшигтайгаар эдгэрсэн эмэгтэй болох Фебе бидэнд тэр өдөр чухам юу болсон талаар өгүүлэх болно Хамтдаа түүний яриаг шимтэн сонсоцгооё.