Амьдралын эмх цэгц

Энэ амьдрал бидний хүсэж сонгож хийсэн үйлдэл, амнаас унасан үгийн үр дүнд бүрдсэн хэдий ч эдгээрийг бүгдийг болно гэдгийг Бүтээгч урьдчилан харсан. Үүнээс гадна Тэр анх бидний дотор хүсэж төлөвлөсөн амьдрал руу аваачихын тулд үргэлж ажилладаг. Биднийг өөрсдөө учраа олцгоо гээд дэлхий рүү илгээгээгүй. Хүү Христийнхээ адил бүтээсэн бүтээлд нь нэмж хийх тодорхой зүйлсийг бидэнд зориулан төлөвлөсөн. Энэ бүгд гүүр зам барих, банк дэлгүүр нээх, эсвэл эмнэлэг сургуулийг санхүүжүүлэх гээд аль ч хэлбэрээр бай бүгд л Түүний мөн чанар, онцлог шинжийг бүрэн дүүрэн илэрхийлэхийн тулд юм. Гадна талын хичээл зүтгэлээс илүүтэй таны, миний хандлагад тулгуурлан, Түүний мөн чанарын гайхамшиг, сайн сайхныг илэрхийлнэ.
Энэ тухай та Зохиогч Зохиогч Эрнест О’нэйлын Титэм бүтээл цувралаас хүлээн авч сонсоорой.