Талархаж явах учиртай зүйлс

Түүнд талархал өргөгтүн.
ЭЗЭН сайн сайхан бөгөөд,
Түүний хайр энэрэл үүрдийнх. 1 Шастир 16:34
Амьдралдаа маш их зовлон амссан нэгэн хүн, “Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн” хэмээн бичсэн байдаг. Тэр хүний нэр хэн бэ? Тэр хүн бол Есүс Христийн элч Паул юм. Паул энэ ганцхан өгүүлбэрээр дамжуулаад бидэнд ивээл ерөөлтэй амьдралын нууцыг илчилж өгсөн байна. Талархал гэдэг бол жилд ганц удаа тэмдэглэдэг баярын нэр биш харин бидний зүрх сэтгэлд байх ёстой хандлагын нэр гэдгийг Паул энд онцолсон байна.