Талархал өргөхөө бүү март

Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. 1Тесалоник 5:18
Та хэзээ нэгэн цагт өөрт чинь тохиолдож болох байсан ч тохиолдоогүй зүйлийн төлөө “Баярлалаа, Бурхан минь” хэмээн хэлж байсан уу? Бид ихэвчлэн бидний амьдралд сайхан зүйл тохиолдох үед “Баярлалаа” гэж хэлдэг. Албан тушаал ахих үед, хэн нэгэн хүн магтаж сайшаах үед эсвэл ямар нэгэн бэлэг хүлээж авах үедээ бид “Баярлалаа” гэж хэлдэг. Гэвч өөрт тохиолдож болох байсан ч тохиолдоогүй зүйлийн төлөө талархана гэдэг тийм ч түгээмэл зүйл бишээ.