Зөвхөн ганц л зам

Энэ дэлхийн суурь тавигдахаас ч өмнө та Бурханы Хүүгийн танд зориулж бэлдсэн зүйлийг хийж, хэн нэгэн байхаар дэлхийд мэндэлсэн юм. Тиймээс та эрх дураар хүслээ Түүнийхтэй хамт гүйцэлдүүлэхэд Хүүгийнх нь амьдрал таниар дамжин биелэгдэхэд Тэр таатай байх болно. Тэгэхээр бодит амьдралд хүрэх энгийн алхам бол Бурханы оршихуйд амьдрах. Бодол сэтгэхүй, үг яриа, сэтгэл мэдрэмжээ Бурханы Хүү Есүс Христ миний дотор буй, би Түүний нэг хэсэг юм шүү гэсэн үнэний дагуу удирдах юм. Энэ л бидний ганц зөв зам билээ. Бодит үнэний тухай илүү гүнзгий мэдэхийг хүсвэл та зохиогч Эрнест Онейлийн Титэм бүтээл цувралыг сонсоорой.