Бурхан танд хамгийн сайныг хүсдэг

20 орчим настай нэгэн залуу бүсгүй надад Бурханыг дуулгавартай дагахаас өөр сонголтгүй болсон тухайгаа ярьж байсныг би тодхон санаж байна. Учир нь Бурханыг дуулгавартай дагаагүй үедээ тэр дандаа алдаж байгаагаа олж харсан байна. Үнэндээ түүний зөв байсан юм. Ийм залуугаасаа тэр бүсгүй амьдралын маш чухал зарчмыг ойлгож авчээ. Энэ бол “Бурханы хүсэл хэдийгээр заримдаа бидэнд биелүүлэхэд хэцүү мэт санагдавч бидний хувьд ямагт хамгийн зөв зам байдаг” гэсэн зарчим юм.