Амаа хамхиж сурах нь

“Амаа хамхих боломжийг хэзээ ч бүү алдаж бай” хэмээн хэлсэн Элизабет Эллиотын үг надад үнэхээр үнэн санагддаг” хэмээн Сью Августин нэгэнтээ бичсэн байдаг. Тэрээр цааш нь үргэлжлүүлэн ийнхүү бичсэн байна. “Он жилийн уртад би Бурханд хандан, “Эзэн минь миний дэргэд алхахдаа нэг мутраа миний мөрөн дээр, нөгөө мутраа харин миний  аман дээр байлгаж өгөөрэй” хэмээн залбирдаг болсон. Сэтгэл хөдлөл минь хяналтаас гарчих гээд байх үед би өөрийн эрхгүй “Эзэн минь, намайг бодлоо хэлэхээс минь өмнө амыг минь хамхиж өгөөч” хэмээн дуу алддаг.