Бурханыг хүлээх нь

Зарим хүмүүс “Бүх зам Бурхан руу хөтөлдөг. Тиймээс чи Бурханыг эрэн хайж л байгаа бол ямар ч шашнаар явсан ялгаагүй” гэж ярьдаг. Гэхдээ Хуучин Гэрээний нэгэн алдартай эш үзүүлэгч үүнээс тэс өөр зүйлийг өгүүлсэн байдаг. Тэрээр Библийн Бурхан бол бусад бурхдаас өөр гэдгийг онцгойлон тунхагласан байдаг. Ингэхдээ Өөрт нь итгэсэн нэгний төлөө ажилладаг Түүн шиг Бурхан өөр хаана ч байхгүй гэдгийг онцолсон байна.