Хов живийг хэрхэн таслан зогсоох вэ?

Соломон хаан нэгэнтээ, “Хов яригчийн үгс амтат идээ мэт. Ходоодны мухарт ч хүрнэ” (Сургаалт үгс 18:8) хэмээн сургасан байдаг. Үнэнийг хэлэхэд Христэд итгэгчид бид ч бас хов ярих тал дээр асуудалтай байдаг. Охин маань, “Христэд итгэгчид бид хов ярьдаггүй, зүгээр л залбирлын сэдвээ хуваалцдаг” хэмээн шоглон хэлж байсныг би санаж байна. Харамсалтай нь энэ үг үнэний ортой юм.