Христийг хүлээх зуураа бид юу хийх ёстой вэ?|1 Тесалоник 1:4-10

Паул Тесалоникийн итгэгчдэд хандан бичихдээ, “Бурханаар хайрлагдсан ах дүү нар аа, та нарын сонгогдсоныг бид мэднэ” (эш. 4) гэсэн байна. Паул энд сонголтын тухай онолыг батлах гэж эсвэл энэ талаар ямар нэгэн маргаан мэтгэлцээн өрнүүлэх гэж ийнхүү бичээгүй. Тэр зүгээр л бодит баримтыг өгүүлсэн. Паул тэднийг Бурханы өнцгөөс харж ийнхүү бичсэн байна.