#21 Мөнхийн найдвар

Дэлхий даяар цар тахлын 2 болон 3 дахь давалгаа дэгдэж эхэлж байгааг бидэнд анхааруулж байна. Хөл хорио тогтоогоод байсан хотууд хөл хориогоо нээхдээ маш болгоомжтой хандаж байна. Ийм үед зарим хүмүүс үхэл амьдралын тухай илүү нухацтайгаар бодож эхэлж байхад зарим нь энэ тухай бодохоос зайлсхийж, хойш тавьдаг. Энэ асуудалд дараа цаг гаргаж амжина гэж тэд боддог. Гэхдээ бид үхлийн талаар ямар ч бодолтой байлаа гэсэн нэг зүйл тодорхой байна. Бид эрт орой хэзээ нэгэн цагт үхэлтэй нүүр тулах л болно.