Таны жинхэнэ мөн чанар

Христ хэнтэй адил вэ? Та Христийн дотор бүтээгдсэн учраас Түүнтэй адил харагддаг. Хүн төрсөн эхийнхээ төрх байдлыг гарцаагүй дуурайдагтай адил та Бурханы хүү Христийн мөн чанарыг хуваалцдаг. Мэдээж Түүний мөн чанар бол таны жинхэнэ мөн чанар. Хүмүүс бид Бурхан үнэхээр хэнтэй адил гэдгийг олж хардаггүй аль эсвэл хүлээн зөвшөөрдөггүй учраас өөрийнх нь жинхэнэ мөн чанрын талаарх худал хуурмагийн зовлонд амьдардаг. Бурхан өөртэйгээ адил хүмүүстэй хайр, амьдралаа хуваалцахаар шийдсэн. Тэр үүнийгээ хүүгийнхээ дотор хүмүүсийг бүтээснээр гүйцэлдүүлсэн. Тиймээс хүмүүс бид түүний жинхэнэ мөн чанарыг хуваалцдаг. Тэр юунд ч баригдахгүй агаад хүссэн бүхнээ хийх эрх чөлөө Түүнд бий. Энэ тухай та Зохиогч  Зохиогч Эрнест О’нэйлын  Титэм бүтээл цувралаас хүлээн авч сонсоорой.