Би чамд хайртай

“Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй” хэмээн Есүс нэгэнтээ сургасан байдаг (Иохан 15:13). Үнэхээр Есүс биднийг хайрласан учраас бидний төлөө амиа өгсөн юм.
Бид тийм ч хайр татам хүмүүс биш байж болно. Гэсэн ч Есүс биднийг хайрлаж, халамжилдаг. Тэр үүнийг хийх ёстой учраас биш харин бидний төлөө үүнийг хийхийг хүсдэг учраас тэр билээ.