Гэрэл дотор алх|Ефес 4:30-5:20

Бид “Христийг дуурайх” тухай олонтаа ярьдаг. Гэхдээ энэ нь яг юу гэсэн үг юм бэ? гэдгийг бид тэр бүр мэддэггүй. Тэгвэл Ефес 4-р бүлэгт элч Паул бидэнд энэ нь юу гэсэн үг болохыг тайлбарлаж өгөх маш урт жагсаалтыг өгүүлсэн байна. Ингэхдээ энэ бүх чанарууд нь бидний өөрсдийн махбодын мөн чанарын эсрэг чанарууд болохыг онцгойлон тайлбарласан байна.