Хүнд хэцүү цаг үед бидэнд хэрэгтэй хадан суурь

Дэлхий нийтийг аймшигт тахал нөмрөөд зогсохгүй үүнээс үүдэлтэй эдийн засгийн болон нийгэм, улс төрийн хямралууд нүүрлэсээр байна. Чухамдаа ийм л цаг үед биднийг хөдөлгөөнгүй тогтоон барьж байх найдвартай зангуу хэрэгтэй юм. Тэгвэл өнөөдөр таны амьдрал хөдөлшгүй Хад болсон Есүс Христтэй бат холбогдсон байна уу? Хүнд хэцүү нөхцөл байдал дунд танд туслах жинхэнэ тусламж бол Есүс Христ гэдэгт та итгэж байна уу? Эсвэл та зангуугаа ямар ч барьцгүй элсэн дээр хаячихсан байна уу?