#11 Вакцинаас ч илүү бэлэг

Өнөөдөр маш олон хүн Ковид-19-н халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байна. Магадгүй та ч бас миний нэгэн адил тэр хүмүүсийн төлөө санаа зовниж байгаа байх. Цаашилбал цар тахлын улмаас хөл хорионд орсон хүмүүсийн төлөө ч таны санаа зовниж байж болох юм. Тэгвэл хэрвээ танд хатуу хөл хорионы улмаас гэрээсээ ч гарч чадахгүй байгаа хүмүүсийн сэтгэлийг сэргээж, тэдэнд урам зориг өгөхөөр багахан хэмжээний бэлэг сэлт илгээх боломж олговол та тэдэнд ямар бэлэг илгээх байсан бэ?