Христийн дотор бидэнд өгөгдсөн гайхамшигтай харилцаа| Ефес 1:4

Хэрвээ бид Ефес захидлыг анхааралтай судлах юм бол эндээс бид Бурханы төгс төлөвлөгөө буюу Христийн бие болох Чуулганы тухай олон гайхалтай зүйлсийг олж мэдэх болно. Ингэхдээ итгэгчид бид бүгд Чуулганыг бүрдүүлж буй амьд чулуунууд бөгөөд бидний дотор оршигч Ариун Сүнс биднийг Есүсийг дуурайн амьдрахад хэрхэн тусалдаг талаар олж мэдэх болно.