Хамгийн шилдэг ээж

Гэр ахуйн бараа бүхэн хэрэглэх заавартайгаа хамт ирдэг. Хэдийгээр бид тухайн барааг ажиллуулах аргаа өөрсдөө олох гэж хичээдэг боловч ямар нэг зүйл буруугаар эргэх үед хэрэглэх зааврыг нь харахаас өөр аргагүй болдог.
Тэгвэл хүүхэд анх мэндлэхдээ л өсгөх заавартайгаа ирдэг бол ямар амар байх байсан бол? Гэхдээ нэг талаасаа хүүхдүүд заавартайгаа ирдэг гэж хэлж болно. Учир нь Библи дээр хүүхдийг өсгөх тухай маш олон заавар зөвлөгөөнүүдийг өгсөн байдаг.
Жишээ нь: Сургаалт үгс 22:6-г харвал, “Явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй” гэж бичигдсэн байдаг.