Бурхан хэр том бэ?

ЭЗЭН аугаа бөгөөд Машид ихээр магтууштай Аугаа нь илрүүлшгүй. Дуулал 145:3
Бурхан хэр том бэ? Энэ бол хариулахад маш ярвигтай асуулт юм. Хэрвээ та энэ асуултыг 10 өөр хүнээс асуух юм бол 10 өөр хариултыг авах болно. Энэ бол мэдээж хариулахад хэцүү асуулт. Гэхдээ би нэг зүйлийг маш сайн мэдэж байна. Бурхан таны санхүүгийн хэрэгцээнээс илүү агуу юм. Тэр таны бизнесийн, гэр бүлийн болон амьдралын ямар ч хэрэгцээнээс илүү агуу. Бурхан энэ дэлхийд нүүрлээд байгаа нийгэм эдийн засгийн хямрал, улс үндэстнүүдийн хоорондын зөрчил тэмцлээс ч илүү агуу.