Та ажиллаж байхдаа ч амарч чадна

Саяхан миний нэг найз надаас завгүй ажил дундаа хэрхэн амралтаа амжуулах вэ гэж асуусан юм. Энэ бол бидэнд түгээмэл тулгардаг асуудлуудын нэг. Сонирхолтой нь яг тэр үед би Дуулал 68-р бүлгийг уншиж таарсан юм. Тэнд бичигдсэн үгс миний нөхцөл байдалтай бүрэн нийцэж байлаа. Дуулал 68-р бүлгийн 19-р эшлэлд “Өдөр бүр ачааг маань үүрдэг Эзэн, Бидний аврал болох Бурхан магтагдах болтугай!” хэмээн өгүүлсэн байдаг. Бурхан өдөр бүр биднийг энгэртээ тэвэрч, бидний ачааг үүрдэг талаар би өмнө нь хэзээ ч бодож үзэж байсангүй. Гэтэл энэ эшлэлд хэлэхдээ “өдөр бүр ачааг минь үүрдэг Эзэн” гэж онцолсон байна.