Жинхэнэ орон гэр

Орон гэр гэдэг бидний хувьд хамгийн эрхэм зүйл байдаг. Тэгвэл юу бидний байр байшинг бидний орон гэр болгон хувиргадаг юм бэ? Би Гүүглээс энэ тухай хайх үед, “Орон гэр гэдэг бол танд дулаан таатай мэдрэмж төрүүлдэг газар юм... Бид ихэнхдээ орон гэртээ хайртай дотны хүмүүсээрээ хүрээлүүлэн байдаг. Учир нь гэр бүл бидний байр байшинг орон гэр болгон хувиргадаг билээ” гэсэн хариулт гарч ирсэн юм. Энэ тодорхойлолт надад үнэхээр таалагдсан.