Та ирээдүйг мэдэхгүй ч амар тайван байж чадна

Хэрвээ амьдралд биднийг юу хүлээж байгааг Бурхан урьдаас хэлээд өгчихдөг байсан бол бүх зүйл илүү хялбар байх байсансан. Гэвч бид маргааш юу болохыг урьдаас тааж мэдэж чаддаггүй. Бурхан ч бидэнд урьдаас хэлж өгдөггүй. Гэхдээ Бурхан үүнээс илүү дээр зүйлийг бидэнд амладаг. Тэр бидэнд зовлон бэрхшээлийн дунд ч амар тайвнаа өгөх болно хэмээн амладаг. Филиппой 4:6-7-г харах юм бол Бурхан бидэнд, “Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална” хэмээн айлдсан байдаг.