ЗОВЖ, ШАНАЛЖ БУЙ НЭГЭН

Эргэцүүлэл: Христ таны дотор амьдарч байна. Тэр чамайг хэзээ ч орхихгүй, хэзээ ч хаяхгүй. Тэр үргэлж чиний хажууд байдаг. Тэр юу гэж хэлдэг вэ гэхээр “Би чамайг хэзээ ч орхихгүй, би чамайг хэзээ ч мартахгүй” Еврей 13:5.
Есүс энэ дэлхий дээрх үйлчлэлээ 30 настайдаа эхэлж, 3 жилийн дотор бүрэн дуусгасан. Гэхдээ Библи дээр Есүсийг яарсан, ядарсан, стресст орсон гэж огтхон ч өгүүлээгүй.
Есүс үй олон хүмүүсийн дунд сургаалиа зааж байхдаа хувь хүмүүст анхаарал тавих зав алга гэж хэзээ ч хэлж байгаагүй. Тэр сохор гуйлгачны дэргэдүүр өнгөрөхдөө зогсож түүнийг хараа оруулсан, чөтгөрт эзэмдүүлсэн хүүг чөлөөлсөн мөн нас барсан хүүхдийг амилуулж байсан. Эдгээр гурван жишээ нь тухайн нийгэмд “Ач холбогдолгүй”, “Чухал биш” гэж тооцогдож байсан хүмүүст үзүүлсэн Христийн энэрэнгүй сэтгэл юм.