БУРХАНЫ ХҮСЭЛ: АГУУ НЭЭЛТ – Хэсэг 1

Эргэцүүлэл: Анд минь, чи өөрийн амьдралд өөрийн хүслээр байж болно. Харин энэ бол Бурхангүй амьдрал.
Судалгаанд хамрагдсан итгэгч нараас Христитгэлийн амьдралд хамгийн хэцүү зүйлийг нэрлээч гэхэд дийлэнх нь тэдний амьдралд зориулсан Бурханы хүслийг танихад бэрхшээлтэй байдаг гэсэн байна.
Өнөөдөр Др. Стэнли бидэнд Эзэн Өөрийн хүслийг биднээс хэзээ ч нууцалдаггүй гэдгийг хэлэх болно. Үнэндээ бидний амьдралд зориулсан Түүний төлөвлөгөөний талаарх ихэнх асуултад библи аль хэдийнээ хариулсан байдаг. Библи дээр буй хууль, зааврууд таны амьдралдаа гаргах шийдвэрт хэрхэн нөлөөлдөг вэ?