ТУЛААНЫ БЭЛТГЭЛ - Хэсэг 2

Эргэцүүлэл: Та бидэнд Бурханы хүч чадал байгаа хэрэв бид итгэл дотор алхахыг сонгох аваас бууж өгөх шалтгаан бидэнд байхгүй!
Др.Чарльз Стэнли бидэнд итгэгч хүмүүсийн дайсан болох Сатаны талаар сануулах болно. Библид түүнийг Хууран мэхлэгч, Харанхуйн Ханхүү, Лусифер, мөн хамгийн түгээмлээр Сатан гэж нэрлэсэн байдаг. Хүн нэг бүр энэхүү урвагч дайсны эсрэг тулаанд өдөр бүр оролцдог. Таны сүнсний эсрэг дайрч байгаа дайсны довтолгоог та эсэргүүцэж чадах уу?  Та өдөр бүрийн тулаандаа ялалт байгуулах бэлтгэлтэй байна уу? Эсвэл таныг хүрээлэн буй аюул заналхийллийг мэдрэхгүй байна уу? 
Өнөөдөр Др.Стэнли биднийг өдөр бүр тулгардаг оюун санааны тулаанд ялалт байгуулахад бэлтгэх болно.  Бидний “Тулааны бэлтгэл” нь Бурханы хуяг дуулгыг бүрэн гүйцэд өмсөхөд оршино. Энэ нь өрсөлдөгчийнхөө талаар мэдэж, мөн Христ Есүс дотор бидний довтолгоо хамгаалалтын байр сууриа баттай ойлгох юм.