Таны цор ганц амьдрал

Дэлхий дахиныг донсолгосон агуу амжилтанд хүрэхгүй ч өөрийгөө бусдаас өөр гэсэн мэдрэмж, өөрийгөө ямар нэг зорилгын төлөө байдаг гэсэн мэдрэмж хүн бүхний дотор бий. Хэн нэгэнтэй адил харагдаж болох ч эсвэл усны дусал мэт ихэр байлаа ч өөрийгөө орчлон ертөнц дээр цор ганц гэсэн энгийн үнэн итгэлийг маань баталдаг. Үнэндээ бид хэнтэй ч адилгүй. Бидний уураг тархи хүртэл бусдаас бага зэрэг өөрөөр ажилладаг. Нүд, царай, сэтгэл хөдлөл гээд бүгд өөр. Тиймээс өөрийгөө онцгой мэт санагдвал та өөрийгөө “галзуу солиотой” биш гэдгээ мэднэ. Учир нь та онцгой, цор ганц нэгэн болохоор! Таны Хувь Тавилангийн тухай одоо нухацтай ярилцъя. Онцгой гэсэн мэдрэмж төрүүлэх таны тэр гүн хэсэг бол өөрт чинь зориулагдсан онцгой амьдралыг ил гаргах маш чухал холбоос юм. Энэ тухай та Зохиогч  Зохиогч Эрнест О’нэйлын  Титэм бүтээл цувралаас хүлээн авч сонсоорой