Сайнмэдээний найдвар|Ром 15

Паул Ромын Эзэнт гүрний нэг захаас нөгөө зах хүртэл аяласан байсан. Харин одоо тэр шинэ газар нутаг буюу Испаний хязгаар луу зорихыг төлөвлөж байна. Гэхдээ үүнээс өмнө тэр эхлээд Иерусалим руу буцах ёстой байсан. Тэрээр Бага Азийн чуулгануудаас Иеурсалимын чуулганд зориулан цуглуулсан хандив тусламжийн зүйлсийг өөрийн гараар хүлээлгэн өгөхийг хүсэж байсан. Яагаад? Яагаад гэвэл Паул өөрөө нэгэн цагт Иерусалим дахь итгэгчдийг хавчин гадуурхаж байсан. Тиймээс Паул тэдний төлөө гэсэн чин сэтгэлээр тэдэнд туслахыг зорьж байсан.